Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Хөгжлийн банкны дүгнэлт мэргэжлийн үү, мэргэжлийн бус уу

2016-12-15
0
ЖИРГЭХ

Монгол Ардын нам эрх барих дээд байгууллагыг толгойлох болсноор Хөгжлийн банкыг шалгахаар болж, Засгийн газраас Ажлыг хэсэг гарч, шалгалт явуулан, дүгнэлт гаргасан билээ. Сүүлийн үед олны анхаарлын төвд  орсон энэхүү асуудлаар эрх барьж буй намууд байр сууриа илэрхийлж, "тэмцэлдсээр" байгаа нь нууц биш. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намыхан Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсгийг мэргэжлийн бус бөгөөд мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээ гишүүд болоод намын бүлэгт ирүүлэхгүй байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Хууль зүйн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг танилцуулж, "Хөгжлийн банкны хяналтын удирдлага алдагдсан" талаар мэдээллээ. Тэгвэл тэдний байр суурийг "24 VS 24" буландаа онцолж байна. 

 

 

Хөгжлийн банкны хяналтын удирдлага алдагдсан

 

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болж Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцсэн. Энэ үеэр  ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг  танилцууллаа.

 

Хөгжлийн банкны шалгалт 2011-2016 оны хоорондын үйл ажиллагааг нь хамарчээ. Хөгжлийн банк нь УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 2011 онд Хөгжлийн банкинд УИХ-аас чиглэл өгсөн тогтоол гаргасан байна. Харин үүнээс хойш УИХ-ын төдийгүй Засгийн газрын хяналтаас гарч, үйл ажиллагаагаа явуулсан байна хэмээн дүгнэлтэд дурдав. Уг дүгнэлтэд “Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон байна. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж явсантай холбоотой хяналтын удирдлага алдагдсан. Бүхэлдээ хууль ёс дээдлэх бодлого алдагдсан” гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

 

Хөгжлийн банкны эх үүсвэрийг дөрвөн төрлийн валютаар төвлөрүүлсэн байна. Тодруулбал 1.5 тэрбум төгрөг, 1.7 тэрбум ам.доллар зэрэг нийт 3.6 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн байна. Монгол банкныхан Хөгжлийн банкны эрсдэлд дүгнэлт хийжээ. Тухайлбал, Хөгжлийн банкинд 5.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.2 их наяд , Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 1.5 их наяд, арилжааны банкнаас 1.2 наяд төгрөг байгаа аж. Нийт 370 зээлээс 93 зээлийн хугацаа төлөгдсөн байжээ. Нийт активын 79 хувь нь зээл эзэлж байсан байна.

 

Энэ оны байдлаар алдагдалтай ажилласан гэв. Энэ нь валютын ханшаас шалтгаалсан эрсдэл үүссэн байна. Цаашид Засгийн газраас дэмжиж хөрөнгийг нь дэмжих шаардлагатай. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа учраас алагдалд орж болзошгүй аж. Хөгжлийн банкны стратеги, бодлогын хүрээнд зөрчил гарсан байна. Гүйцэтгэх удирдлагын баг нь мэргэжлийн бус, салбарын хэмжээнд ажиллаж байгаагүйгээс доголдолд гарсан гэж үзжээ.

 

Урсгал зардал, төсөвт өртөг нэмэгдсэн зөрчил Хөгжлийн банкнаас илэрчээ. Үүнд “Блүүмберг” телевизтэй 1.8 сая ам.доллараар гэрээ хийсэн, Санкпетрбургт айлчлахад хоногийн 1.2 сая төгрөгөөр төлөвлөсөн. Нийт томилолтын зардал 3.8 сая, сурталчилгааны зардалд 79 сая төгрөг зарцуулсан" гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн Ажлын хэсэг Хөгжлийн банкин зөрчил дутагдал байна, үргэлжлүүлж шалгуулъя гэсэн дүгнэлт гаргасан байна. АТГ-т шалгалтын дүгнэлтийн материал хүргэгдсэн талаар ажлын хэсгийнхэн онцолсон. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан зүйл анги АТГ-ын харъяанд байдаг. 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрийг Монголбанкнаас төгрөгөөр болон ам.доллараар Хөгжлийн банк руу шилжүүлсэн. Үүнээс 694 тэрбум төгрөг дутаад байгаа юм гэсэн юм.

 

Түүнчлэн Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга н.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан гэв.

Ажлын хэсэг Мэргэжлийн бус дүгнэлт гаргасан

 

Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны асуудлаар хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, Хөгжлийн банкны шалгалтын дүнг мэргэжлийн бус ажлын хэсэг гарч, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна гэж үзсэн гэдгээ илэрхийлсэн.

 

Мөн дүгнэлтэд тусгагдсан асуудлууд баримтаар нотлогдохгүй байгаа учир тус дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг онцолж байсан юм. Тиймээс мэргэжлийн санхүүгийн байгууллагаар шалгалтыг дахин хийлгэж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.   

 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо “2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр

 

Нэгдүгээрт: Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй.

 

Хоёрдугаарт: Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсэг дүгнэлтэндээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болчихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах үндэслэл байхгүй.

 

Гуравдугаарт: Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан. 2013-5 сарын 6-наас 2014 оны 4 сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна. Манай бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байгаа. Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь Монгол Ардын намын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евро бондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө. Мөн Чингис бонын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан Ажлын хэсэг тайлбарлаж байгаа. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн байдаг. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна" гэлээ.  

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • тогтох (202.179.8.6)
    Ш.Тогтох Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан, тагнуулын хурандаа С.Зориг агсны хэргийг хаалттай хэлэлцэх зүйтэй httpsyoutu.bexZK6uei5Uxk
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.29.253)
    МАНАН ЛУИВАР ХУЛГАИ ӨШ ХОНЗОН АЛБАН ТУШААЛ АЛАЛЦААН 27 ЖИЛ ХИИЛЛЭЭ ЭНЭ 76 МАЛУУД АРД ТҮМЭНД ГАИ БОЛСОНООС ГАВЬЯА БОЛСОНГҮИ ЭЭ
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.186.184)
    АН,тэр дотроо Фортуна Хөгжлийн банкаар тоглосон нь л яс үнэн.Чингис бондыг баруун солгойгүй цацаж,ялангуяа АН-ынханд ямар ч шалгуургүй тараасныг хүмүүс мэднэ дээ..
    2016 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 3 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    3 цаг 43 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    3 цаг 48 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    3 цаг 57 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    4 цаг 8 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    4 цаг 35 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    5 цаг 2 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    5 цаг 40 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    5 цаг 56 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    6 цаг 21 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    6 цаг 24 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    7 цаг 6 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    7 цаг 12 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    8 цаг 43 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    8 цаг 48 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    8 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    9 цаг 36 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    9 цаг 58 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    10 цаг 6 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    10 цаг 16 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК