Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аймгийн Засаг дарга нарын уулзалт: Аль аймагт ямар тулгамдсан асуудал байна вэ

2017-1-06
0
ЖИРГЭХ

Аймгийн Засаг дарга нарын уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл энэ үеэр зарим аймгийн Засаг дарга нараас аймгийн хүрээнд тулгамдсан асуудал болоод өвөлжилт ямар байгаа талаар тодрууллаа.

 

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил: Замын хураамжийн авдаг асуудлыг цэглэх хэрэгтэй байна

 

-Өнөөдрийн уулзалтаар төрийн яам агентлагийн дарга нар хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тайлагнаж, аймгийн Засаг дарга аймаг орон нутгийнхаа хүрээнд тулгамдаад буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх арга зам гарцыг хайсан уулзалт болж байна.

 

Миний хувьд өмнө нь ч холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж хүсэлт гаргадаг байсан замын хураамжийн талаарх асуудлаа мөн энэ уулзалтын үеэр хэллээ. Тодруулбал Сэлэнгэ аймгаас гараад 40 км зам туулаад 1000 төгрөгийн хураамж төлдөг, мөн Дархан-Уул аймаг руу ороход 500, гарахад 500, Улаанбаатар руу ороход 1000 төгрөгийн хураамж төлдөг байдал нь манай аймгийн иргэдийн хувьд бас л хүндрэлтэй зүйл. Тиймээс Сэлэнгэ аймгаас гараад төлдөг мөнгийг аймгийн иргэд төлдөггүй байх зохицуулалтыг хийх боломж юу байдаг юм бэ гэдгийг л энд хэллээ. Энэ нь Засгийн газрын тогтоолоор хэрэгжидэг юм билээ. Замын хураамжийн мөнгө нь бага мөнгө мэт боловч энэ нь иргэдийн нуруун дээр бас л ачаа болдог зүйлийн нэг яах аргагүй мөн. Өнөөдөр манай аймгийн иргэд газар тариалан эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлж байна. Гэтэл шуудай лууван 5000 төгрөг харин үүнийхээ 3000 төгрөгийг замын хураамжинд төлчихөөр юу үлдэх билээ.

 

Манай аймаг 17 сум 6 тосгонтой. Үүнээс 9 сум цагаан зудын байдал, цасны зузаан 30-40 см зузаантай байна. Ер нь бага мал бэлчээрт гарахад хүндрэлтэй болоод байгаа. Гэхдээ улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн сумдад анхаарал хандуулан ажиллаж байгаа. Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөг гаран бэлтгэлээ базаасан мөн малчид маань өвч тэжээлээ сайн хангасан болохоор одоогоор гайгүй байгаа.

 

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан: Цас их унасан урчаас зэрлэг ан амьтан уулнаас бууж ирж байна

 

-Өнөөдөр уулзалтаар яамдууд 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцууллаа. Тиймээс уулзалтаар яригдсан асуудлыг аймаг орон нутагтаа ажил хэрэг болгон ажиллана. Төсөв хүнд байгаа учраас салбар бүрт ямар нөөц бололцоо байна түүнийгээ л ашиглаж ажиллах чиглэл өгч байна. Аймгийн хувьд салбар бүрт тулгамдсан асуудал байгаа ч улсын төсөв хүнд байгаа учраас аливаа төсөл хөтөлбөрүүдээс орж ирэх хөрөнгийг зөв ашиглаж, ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлвэл орон нутаг хөгжих боломж байна гэж харлаа. Тиймээс ч манай аймаг аялал жуулчлалыг аймгийн хувьд томоохон хөшүүрэг болно гэж үзсэн учраас энэ жилийг Аялал жуулчлалын жил болгон зарласан.  

 

Аймгийн хувьд өвөлжилт хүндрэх талдаа байна. Үүний зэрэгцээ цас их унасан урчаас зэрлэг ан амьтан уулнаас бууж ирэх асуудал нэлээд гарч байна. Тодруулбал Малчин, Зүүнговь, Хяргас суын нутаг руу уулын буга согоо ихээр орж ирж байгаа. Тиймээс Байгаль орчны яаманд энэ асуудлыг тавилаа. Энэ асуудлыг ч яам хүлээн авч энэ тал дээр анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ. Одоогоор аймгийн хувьд зэрлэг ан амьтаныг биотехнологийн аргаар буюу өвч тэжээлийг ууланд тавих арга хэмжээг авч ажиллаж байна.     

 

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин: Боловрол, Эрүүл мэндийн салбарын татаасыг битгий буулгаач гэдэг асуудлыг тавилаа

  

-Манай аймгийн хувьд улсаас ямар нэгэн татаас авдаггүй өөрөө өөрийгөө сайнхүүжүүлдэг онцлогтой аймаг. Ер нь энэ жил төсөв хүнд байгаа учраас эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт хийгдэх боломжгүй гэсэн мэдээллийг өгч байна. Гэхдээ аймгийн Засаг дарга нар эдгээр  салбарт өгч буй татаасыг битгий буулгаач ээ, үнэхээр шинээр барьж чадахгүй бол урсгал засварыг нь хангалттай хийж өгөөч гэдэг саналуудыг хэллээ.  

 

Түүнчлэн өмнөх жилүүдэд хийгдээд хаягдсан нэг үгээр хэлбэл царцсан барилгуудаа барьж ашиглалтад оруулахыг зорьж байгаагаа дуулгалаа. Тодруулбал Замын-Үүд суманд Шинэ сум төслийн хүрээнд баригдаж байгаа хаягдсан дөрвөн барилга, Аймгийн төвийн эмнэлгийн барилгыг дуусгах ажлыг хийх асуудлыг энэ уулзалтын үеэр тавилаа. Мөн Ханьмандалаас Зүүн баян хүртлэх төмөр зам барих асуудлыг Засгийн газраар ороод шийдвэрлэснийг хэзээ эхлүүлэх вэ гэдэг асуудлыг мөн тодруулсан.

 

Гэхдээ бид мэдээж улс мөнгөгүй гээд энэ бүхнийг хараад суух биш аймаг өөрсдийн нөөц бололцоон дээр тулгаарлаад 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн концессын гэрээгээр нэлээд олон ажлыг хийнэ.   

 

Манай аймгийн хувьд өвөлжилт өнтэй сайхан болж байна. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй гэх мэдээллийг эртнээс авсан урчаас Алтанширээ, Хөвсгөл аймгийн төвийн өвсний фонд өвс, тэжээлийг хангалттай бэлтгэсэн.

 

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: Цас нэмж орвол байдал хүндрэх төлөвтэй байна

 

Засгийн газраас оны эхэнд 2017 хийж хэрэгжүүлэх бодлогоо хамтран хэлэлцэж байгаа нь талархууштай санагдаж байна. Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа учраас ХХААХҮ-ийн сайдад хандаж хөнгөлттэй үнээр өвч тэжээл олгох боломж байна уу гэдэг асуудлаа тавилаа. Энэ асуудал маань тодорхой хэмжээнд шийдэх юм шиг байна.

 

Ер нь манай аймаг тэр чигтээ цасан бүрхүүл тогтсон, говийн бүсэд цасны зузаан 10 орчим см, хангай бүсэд 20-30 см цасан бүрхүүл тогтсон байгаа. Цаашид цас нэмж орвол байдал хүндрэх төлөвтэй байна. Аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангасан.

 

Өмнөговь амйгийн ИТХ-ын дарга Х.Сугир: Валютын өсөлтөөс шалтгаалаад Хятадаас өндөр өртөгтэй цахилгаан авч байна

 

-Миний хувьд энэ уулзалтыг их дүнтэй уулзалт боллоо гэж харж байна. Яам, агентлагын дарга нар хийж хэрэгжүүлсэн, хийх ажил танилцууллаа. Мөн аймгийн удирлагуудын асуусан асуултад бодитой хариулт өгч байгаа нь орон нутагт ажил эрчимжихэд төхөмтэй болж байна гэж харж байна.

 

Өмнөговь аймгийн хувьд томоохон уул уурхайтай учраас замын асуудал дээр дараалал үүсэх зэрэг хүндрэл гардаг. Гэхдээ үүнийг нааштайгаар шийдвэрлэж байна. Харин аймгийн баруун бүсийн сумдуудын цахилгааныг БНХАУ-аас авдаг. Гэтэл валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан хүндрэл гараад байгаа. Үүнийг Засгийн газрын түвшинд хэлэлцээд Нарийн сухайт дээр цахилгаан станц барьсанаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

 

Б.Энхжин

    

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (203.91.115.37)
    ГовьАлтай аймагт тулгамдсан асуудал гэсэн чин Аймгийн ИТХурлын дарга Ганзогиг төсвийнхөө ихэнхи мөнгө болох 150 сая төрнөгөөр машин авчихсан чин одо тэрүүнд нь хийх бензин байхгүй шийдэж өгөөч гэнэ ээ кк
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • gomo (59.153.115.208)
    ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • зочин (66.181.190.21)
    Өвс тэжээлийг засгаас гуйхаа болох хэрэгтэй. Аймгийн засаг дарга байж замын татвар яриад сууж байдаг сонин нөхөр вэ. Өөр чухал асуудал баймаар юм. Бусад засаг дарга нар юу ярьсан юм болоо. Дорноговийнхон улсаас татаас авахгүй ажиллаад байна гэдэг сайн хэрэг дээ. Ерөнхийдөө энэ аймгуудийн засаг нар ч дээ.....
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • ЖАНТЕКЕЙЛЕР. (202.179.31.68)
    Баян-Өлгий аймагт Засаг дарга нь өөрийнхөө ах дүү хамаатан садангуудаа албан тушаалд томилоод авбал бусдаар дутагдаж гачигдах зүйлгүй.МАН-ялалт байгуулахад санал өгсөн ард түмэн бол яамай даа.Аймгийн МАН-ын дарга УИХ-ын гишүүн Г.Солтан та энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол Баян- Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан арай давраад байх шиг.Дорвитой арга хэмжээ газар аваагүй дээр нь авахгүй бол ЕС,УИХ-ын даргад хандах болно гэдгээ олон удаа хэлж байгааг анхаарна уу?
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.31.68)
    Бусад дарга нар санаа оноогоо хэлдэггүй юм уу? Баян-Өлгий аймгийн засаг дарга их олон ажлын байр бий болгох талаар өмнө нь хэвлэл мэдээлэлүүдээр бичигдээд байсан.Тэрнийг нь асууж тодруулах нийтлэлч бий үү?
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • BAT (150.129.143.160)
    BATSAIHAN GEJ NUHUR BUTSAAD ZASAG DARGA BOLCHIHSON UMU ALAH UMAA
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.25.69)
    Одоо цагийн Засаг дарга нар гэж харваас хүнд гарууд бий болж дээ!!! Ийм нөхдүүд юу ч хийхээс буцахгүй дээ!!!!!
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    17 цаг 55 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    20 цаг 5 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    20 цаг 12 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    20 цаг 22 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    21 цаг 48 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    22 цаг 11 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    22 цаг 34 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    22 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    22 цаг 55 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    23 цаг 5 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Уржигдар 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Уржигдар 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Уржигдар 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Уржигдар 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Уржигдар 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК