Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн дууллаас ”Адлагдсан” зол гэдэг үгэнд ямар учир байна

2017-1-27
0
ЖИРГЭХ

“Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Д.Хандсүрэн өчигдөр Монгол улсын төрийн дууллын үгийг солих хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүдэд уламжилсан. Тухайлбал, төрийн дууллын "Золтой" гэдэг үг нь утгын сонсголоороо чихнээ билэггүй. Мөн “Зол” гэдэг нь ядмаг, мөчид гэсэн утга агуулдаг учраас “цогтой” гэдэг үгээр шинэчлэн солих нь зүйтэй.  Тиймээс 1960-1991 оны үед хэрэглэж байсан “цогтой” гэдэг үгээр энэ үгийг сольж, шинэчлэх нь зөв хэмээн ярив.

 

Гэтэл Монгол хэлний толь бичгүүдээс "Зол" гэдэг үгийг харвал “Эх нутаг хүн зоноо хамгаалъя” ТББ-ын тэргүүн Д.Хандсүрэнгийн тайлбарласан "Ядмаг, мөчид" гэсэн утга агуулгыг агуулдаггүй болохыг мэдэв.

 

Харин аз завшаан, ямар нэг сайн тохиол учрал, муу үйлээс гэтлэх нь, аз, завшаан, хувь тохиол хэмээн тайлбарлагддаг байна.

 

Тухайлбал: Золоор цөөн хүний дэргэд хайрцаг дотор задалснаа түмэн завшаан гэж баярлана. Ц.Дамдинсүрэн. Түүвэр зохиол., зол болох (аз завшаан тохиолдох), зол дайрах (зол болох), зол муудах (золгүйтэх, азгүйтэх), зол сайн (а. Санасан хэрэг бүтэмжтэй; б. Аливаа хүн алс хол замд удаан явахад саадгүй сайн), зол тэнгэр [шашин] (хүний сайн сайхан, зол хийморийг улам бадраагч үүрэгтэй тэнгэр), зол баяр [хоршоо] (тохиол учралд баярлах сэтгэл), зол жаргал [хоршоо] (тохиол учралын сайн сайхан, баяр баясгалантай нь) - Тэр хүмүүст ямар их зол жаргал авчирснаа ойлгожээ. Д.Гармаа. Хулан зээрд., зол завшаан [хоршоо] (ховорхон олдох хувь, сэтгэлд ханамжтай сайхан тохиол) - Энэ сайхан зол завшаан нь, эгэл миний гавьяа биш ээ! Х.Пэрлээ. Монголчууд эвд дуртай., зол заяа [хоршоо] (нэгэн насны азтай хувь тавилан, азтай хувь төөрөг) - Зол заяагаар хэдэн сар, хагас жилийн хооронд айл аймагтаа иймээр эгж ирэн чадваас, төрж тэжээсэн ачид хариулан чадах бөгөөд охин биеийг мөн зүгээр төрсөнгүй болмуй. В.Инжаннаши. Хөх судар., заяа зол [хоршоо] (учрал тавилан).

 

зол болох - аз завшаан тохиолдох
зол дайрах - зол болох
зол муудах - золгүйтэх, азгүйтэх
зол сайн - а. Санасан хэрэг бүтэмжтэй; б. Аливаа хүн алс хол замд удаан явахад саадгүй сайн
зол тэнгэр - хүний сайн сайхан, зол хийморийг улам бадраагч үүрэгтэй тэнгэр
зол баяр - тохиол учралд баярлах сэтгэл
зол жаргал - тохиол учралын сайн сайхан, баяр баясгалантай нь
зол завшаан - ховорхон олдох хувь, сэтгэлд ханамжтай сайхан тохиол
зол заяа - нэгэн насны азтай хувь тавилан, азтай хувь төөрөг
заяа зол - учрал тавилан
хэмээн тайлбарлагдсан байна. Тиймээс дээр тайлбарласнаар "зол" гэдэг үг солигдохгүй байх.

 

Монгол улсын төрийн дуулал 1950 онд үүсч аяыг Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нар, үгийг Цэндийн Дамдинсүрэн зохиосон ба Төрийн дууллын үг 2006 онд гурав дахь удаагаа өөрчлөгдсөн байдаг юм.

 

Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтан 1950 онд хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлаж Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлэн засч ая бүтжээ. Ц.Дамдинсүрэн зохиолч аяд тохирсон үг бичих даалгавар гүйцэтгэж, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43-р зарлигаар баталснаар 1950 оны 4 дугаар сарын 26-ны өдөр Монгол улс анх удаа албан ёсны төрийн дуулал (зарлигт дурдсанаар сүлд дуулал)-тай болсон гэдэг.

 

1960 оны үндсэн хуульд тохируулж 1961 онд сүлд дууллын үгийг Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимэд нарын зохиосноор сольж байв.


Улс төрийн байгуулал өөрчлөгдөж «Бүгд Найрамдах Монгол Ард Улс»-аас зүгээр «Монгол улс» нэртэй болсон 1992 оны үндсэн хууль, 1994 оны «Төрийн билэг тэмдгийн тухай хууль»-д төрийн дууллын тухай заасан нь Монгол улсын хуулинд анх удаа төрийн дууллын тухай бичсэн тохиолдол болжээ. Тус хуулинд хаана, хэзээ эгшиглүүлэх, хэрхэн хүндэтгэхийг тодорхой заасан юм. Тэр дашрамд 1961 оны үгийг 1950 оны үг рүү буцааж , хүний нэртэй хоёрдугаар бадгийг нь хасч хоёр бадаг, дахилтын хамт авчээ.


2006 онд Их Монгол улсын 800 жилийн ойг угтан зургаан буурал зохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон засчээ.

 

1950—1961 он


 

Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө.

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.

 

Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан.

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.

 

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв.
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.

 

1961—1991 он


 

Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

 

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай  

                             

Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон

 

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

 

Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон

 

Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

 

1991—2006 он


 

Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнxжинө

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

 

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

 

2006 оноос хойш


 

Дархан манай тусгаар улс
Даяар монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

 

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

 

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

 

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (66.181.187.39)
    Odoogiin ene turiin duulaliin vg ,zokhiomj khyor ni dasnchdee gemeer yum. Nuguu khaniig nokuoin amaar niilvvlne gedeg shig l yum baigaa shdee.Tiim bolokhoor ankhnii turiin duulald khushuu bosgoj munkhluud odoo shine duutai bolomoor yum. Svldee ch gesen bas ergej kharmaar baina
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Мэдэгтүн (203.91.115.45)
    Хуцдаг халтар, унгалддаг саарлуудын дураар өөрчилдөг цаг ард хоцорч Төрийн дуулалд Ц.Дамдинсүрэнгийн зохиосон утга төгөлдөр үгийг зргэж сэргээх цаг ирнэ.
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Bayaraa (202.9.40.255)
    1950 ond zohiogdson Toriin duulaliig Damdinsuren.Mordorj zohioj Rinzen gaui hynasan bdag..MGL iin shildeg mundag humuus....ene Toriin duulald zol gedeg ug orson baina...margashgui unen barimt.....tegheer ter avgaitai yu yrihiin...Toriin duulal hen durtai ni oroldood bdag yum bish....
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • ӨВӨӨ (103.57.92.116)
    ЯНЗ БҮРИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛАГА БИЙ БОЛГАЖ ДАРГА БОЛДОГ ИЙМ ХҮҮХНҮҮД ДА БАГШИД БАЙТУГАЙ АХМАД ХҮНД МОНГОЛ ҮГ ЗААХ ЮМ ГЭНЭ ДЭЭ ЭХ ХЭЛЭЭ САЙН СУР ТББ ЫН ЧИНЬ НЭРИЙГ НЬ САЙН БОДДОО ИЧИЖ АМЬДАР ЯМАР АЗГҮЙ ЗАЛУУ АМАЙГ АВСАН БОЛ ГЭР ОРОНДОО ЁСТОЙ ХЭНХЭЛЖ ӨГДӨГ БАХ ДАА
    2017 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.21.245)
    zol jargal zugnul nuguu taldaa az bur sohor az ch yum uu yamar ch baisan sohor azaar erh chuluu tusgaar togtnol oldohgui timees tsogtoi ni deer ch yum uu daa er ni
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • ард (49.0.187.219)
    Тар нь тавхан үгэнд танигдах, хүүхдүүд өөрийгөө бүү гутааж бай, увайгүй шившиг
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Nam bus irgen (103.229.121.36)
    Ene olon TBB holboonuudiig tsegtselmeer yumaa.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Өвгөн (202.131.227.50)
    Хандсүрэн хэмээгч энэ бүсгүй солиотой юм уу? согтуу юм уу ? Хужаа юм уу ? хурлийз юм уу? Эх сайхан Монгол хэлний талаар төсөө ч үгүй этгээд юм даа. Дүү минь бүү хөөрх. Алдас болно. Нүгэл чамд тусна.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • НЭГ Л БОЛОХГҮЙ БАЙНА (202.72.245.200)
    БОЛЬШЕВИЗМЫН ҮЕИЙН ТӨРИЙН ДУУЛЛАА БҮРМӨСӨН СОЛЬЁ
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • z (182.160.4.102)
    Мөнгөтэй болох арга httpCash4Visits.comref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.179.29.7)
    Монгол улс зол буюу азаар бий болж оршин тогтоогүй харин өвгөд дээдсийн асар их цус нулимсаар буй болсон
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Zow
      2017 оны 01 сарын 27
  • trtr (122.201.24.78)
    zol gedeg ugee oilgohgui mongol hun mun uu?
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.76)
    Зол жавхаа, зол хийморь гэдэг утгаар дуулагддаг юм
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.57.95.78)
    тайван орхи
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.182)
    ЗОЛ жаргал гэдэг биз дээ. ЗОЛ гэдэг үг яагаад буруутав ?
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • 1 (66.181.187.162)
    Odoo ueiinhen huuchnii yumiig hezeech saijruulj chadkuu bugdiigni zugeerl orhi erguu garuud
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Zochin (69.143.138.44)
    duunii ug solih yavah boloh baih harin turiin tug dalbaaniihaa ungiig soluh heregtei shuu. Say amerikiin erhiilegchiin tangarag urguh ajillagaanii ued mongoliin tug dalbaa shig huvs haragdaj baisan.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Америкчууд өөрсдөө төрийн далбаатайгаа адилхан өнгөтөй бандааш левчик хийгээд өмсчихсөн явдаг хүмүүс
      2017 оны 01 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    11 цаг 13 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    11 цаг 55 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    15 цаг 53 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    15 цаг 57 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    16 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    17 цаг 46 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    17 цаг 51 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    20 цаг 20 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    21 цаг 47 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    21 цаг 58 мин
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
    22 цаг 57 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
    23 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
    23 цаг 2 мин
  • Уругвай vs Испани: Биелээгүй хүлээлт ба Европын шилдэг багийн тулаан
    Уржигдар 23 цаг 44 мин
  • ДАШТ-д монголчууд хэнийг дэмжиж байна вэ? 
    Уржигдар 23 цаг 36 мин
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
    Уржигдар 23 цаг 30 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт суманд үргэлжиллээ
    Уржигдар 19 цаг 13 мин
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
    Уржигдар 18 цаг 38 мин
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 11 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК