
Энэ жилийн хурлыг ГЗМС тогтвортой хөгжлийг дэмжих нь сэдвийн хүрээнд зохион байгуулна. Мэдээллийн технологи ба мэдээллийн дэд бүтцийн нэгэн хэсэг болох Газар зүйн мэдээллийн систем нь нийгэм төдийгүй өдөр тутмын амьдралыг илүү сайн сайхан болгохтой холбоотой шийдвэрүүдийг гаргахад чухал үүрэгтэй байдаг.
Тухайлбал, ГЗМС-ийн тусламжтайгаар дэлхийн дулаарлын цар хүрээ, нөлөөллийг тодорхойлох, эсхүл шинэ суурьшил үүсгэх болон аж үйлдвэрийн бүсийг бий болгож хөгжүүлэх, нэг цэгээс өөр нэг цэгт хамгийн богино, саадгүй замаар хүрэх замыг тодорхойлох зэрэг дэлхий нийтийн, аливаа улс орны хэмжээний болон хувь хүний өдөр тутмын амьдралтай холбогдох шийдвэрүүдийг гаргадаг юм байна.
Ц.Болор