АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар тус нам МАХН-МҮАН-ы "Шударга
ёс" эвсэлтэй эвсэх талаар хэлэлцэх байсан ч энэ эрхийг УИХ дахь бүлгийн
гишүүддээ шилжүүлэхээр боллоо.

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар тус нам МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэлтэй эвсэх талаар хэлэлцэж, энэ эрхийг УИХ дахь бүлгийн гишүүддээ шилжүүлэхээр боллоо. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бидэнд МАХН-МҮАН-ын
“Шударга ёс” эвсэл ганцаараа санал тавиад байгаа. ҮЗХ
хэлэлцээд УИХ дахь АН-ын бүлэгт энэ асуудлыг шийдэх эрхийг нь өгсөн" гэв.
Тиймээс АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд өнөөдөр 16 цагт хуралдаж, шинэ Засгийн газрыг ямар нам, эвсэлтэй хамтарч байгуулах талаар ажлын хэсэг гаргах юм байна.
Өнөөдөр АН-д ИЗНН болон нэгэн бие даагч гишүүнээс хамтарч Засгийн газар байгуулах санал ирүүлсэн байна. Энэ саналыг ч бүлгийн гишүүд хэлэлцэх бололтой.