Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 хэрэг бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 66 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 хэрэг бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 66 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Уг өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулах долоо, хүчиндэх хоёр, хулгайлах зургаа, булаах хоёр, танхайрах арав гарсан байна. Мөн зам тээврийн 44 осол бүртгэгдэж, 34 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 245 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Чимэг