
Мөн үерийн улмаас төв зам тэр чигээрээ хуурч, автозамын хөдөлгөөн саатан, зогсоолд тавьсан хэд хэдэн машин үерт автаж, замын хажуу руу орсон байна. Түүнчлэн Зуун айл, барилгын материалын лангуу түрээслэгчид усанд автаж, Эрдэнэт хотыг цэвэр усаар хангаж байдаг зургадугаар шугам задарч, цэвэр, бохир усгүй болох аюул нүүрлээд байгааг тус аймгаас мэдээлэв.
Тиймээс Орхон аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм байна. Гэр хорооллыг цэвэр усаар хангах “Мон-23” төслийнхөн хуучин байсан үерийн суваг шуудууг газарт оруулснаар уулнаас их хэмжээний ус ийнхүү үерлэн бууж ирэхэд хаалт саадгүй болсон хэмээн мэргэжлийн хүмүүс үзжээ.
Сэтгэгдэл (1)