Энэ ажилын хүрээнд Сүхбаатарын гудамжны хоёр км, Төв шуудангаас Жуулчны
гудамж хүртэлх 400 метр замд борооны ус зайлуулах шугам хийхээр болжээ.
Мөн их тойруугийн зам буюу Сансарын тунелийн замд нүхэн гарц хийж ,
Баруун дөрвөн зам, Тээвэрийн товчоо, Энгелсийн гүүрний зам засварын
ажилын үеэр цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажээ.

Энэ жил Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн авто замд 17 төсөл хэрэгжүүлж байна. Энэ ажилын хүрээнд Сүхбаатарын гудамжны хоёр км, Төв шуудангаас Жуулчны гудамж хүртэлх 400 метр замд борооны ус зайлуулах шугам хийхээр болжээ. Мөн их тойруугийн зам буюу Сансарын тунелийн замд нүхэн гарц хийж , Баруун дөрвөн зам, Тээвэрийн товчоо, Энгелсийн гүүрний зам засварын ажилын үеэр цахилгааны шугам сүлжээг шинэчлэх ажээ.Мөн зуун айлаас Сансар орох замд байдаг сэлбийн хос гүүрийг хааж 11 метрийн өргөнтэй гурван урсгалтай болнох юм байна. Долоон метр байсан уг гүүрний зорчих хэсгийг энэ сарын 25-наас хааж, ирэх есдүгээр сарын 7-ыг хүртэл зам засвар, өргөтгөлийн ажил хийх юм байна.
Ц.Болор