
Учир нь МАН-ын генсекийн үүргийг түр гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн үеэр санал тоолох автомат машинтай холбоотой элдэв будилааны талаар хэвлэлийн бага хурал хийсэн.
Мөн телевизэд ярилцлага өгөхдөө “Санал тоолох автомат машинд олон нийт итгэхгүй байна. Энэхүү маргаантай асуудалд З.Энхболд нар буруутай” хэмээн ярьжээ.
Тиймээс З.Энхболд гишүүн прокурорт гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан Л.Оюун-Эрдэнийг түр саатуулах аж.
Харин Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга Н.Цагаанхүү түүнийг батлан даалтад гарган авчээ.
Б.Золбоо