3000 тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардлыг арилгажээ

Авто тээврийн газраас тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардлыг арилгасан аж. Авто тээврийн газар, ЗЦГ, Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношлогооны төв хамтран энэхүү ажлыг гүйцэтгэсэн бөгөөд дугаарын давхардлыг арилгахын тулд замын хөдөлгөөний хяналтын камер, ЗЦГ-ын алба хаагчид, Тээврийн хэрэгслийн оношлогооны төвийн тусламжтайгаар олж илрүүлсэн байна. Уг ажлын хүрээнд дугаарыг солих, сэргээх зэрэг ажил хийж, 3000 орчим тээврийн хэрэгслийн улсын дугаарын давхардлыг энэ онд арилгаж дуусгасан ажээ. Энэхүү ажлыг хийж дуусгаснаар манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо бодитой гарах бөгөөд тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмт хэрэг, ослыг шуурхай илрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Д.Ундрах 24tsag.mn