
Мөн тус эвслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын
гишүүн Л.Цог, Н.Батцэрэг, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал,
хуульч Э.Эрдэнэжамъяан, МҮАН-ы дэд дарга Б.Цогтгэрэл, Удирдах зөвлөлийн
гишүүн Ц.Цолмон нар багтаж байгаа юм. Ажлын хэсгийг албан ёсоор байгуулсны дараа 14.30 цагаас “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийх юм.