ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.3.1, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.33-18.36
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ.
Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, ламд золгох, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.