
Дандаа УИХ-ын дарга байсан юм шиг, байх юм шигээр бид Д.Дэмбэрэл
даргыг төсөөлдөг. УИХ-ын хамгийн ахмад гишүүн, мэргэшсэн парламентч
гэгддэг тэрбээр энэ удаа олон жил алх товшиж суусан УИХ-ын даргын
суудлаас бууж байна. Анхны парламентаас өнөөг хүртэл “төрийн хар хүн”
гэгдэж байгаа Д.Дэмбэрэл гишүүний фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк"
булангаараа хүргэж байна.
Дандаа УИХ-ын дарга байсан юм шиг, байх юм шигээр бид Д.Дэмбэрэл даргыг төсөөлдөг. УИХ-ын хамгийн ахмад гишүүн, мэргэшсэн парламентч гэгддэг тэрбээр энэ удаа олон жил алх товшиж суусан УИХ-ын даргын суудлаас бууж байна. Анхны парламентаас өнөөг хүртэл “төрийн хар хүн” гэгдэж байгаа Д.Дэмбэрэл гишүүний фото түүхийг 24tsag.mn "Фэйслүүк" булангаараа хүргэж байна.

Хоньчин хүү: Ховдын Манхан суманд ийм нэгэн хоньчин хүү байжээ. Аав нь жин тээдэг, ээж нь хүүхдүүдээ өсгөсөн энгийн малчин айлын хүү. Тэрбээр эхээс дөрвүүлээ. Дээрээ ахтай, эгчтэй бас доороо дүүтэй. Харин аав нь түүнийг долоон настай байхад тэнгэрт хальж, 18 нас хүртлээ хүнд бэрх амьдрал туулсан тухайгаа тэрбээр дурсчээ. Ирээдүйн том дарга 1941 оны 4-р сарын 15-нд төрсөн.

Айлын ганц оюутан: Түүний эгч, дүү, ах гурав нь дөрөдүгээр ангиа төгсөөд амьдралын хүнд хүчрээс болж цааш сургуулиар яваагүй аж. Харин ирээдүйн УИХ-ын даргыг нь номын хүн болгоно гэж сургуулийн мөр хөөлгөжээ. Тэрбээр аравдугаар анги төгстлөө айлд суудаг байв. Д.Дэмбэрэл Эдийн засгийн дээд сургууль, Москва хотын Нийгмийн ухааны академийг төгсч эдийн засагч мэргэжил эзэмшсэн юм. Сүүлд 2001 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Даргын төрх: Энэ бол эвлэлийн хорооны залуухан ажилтны зураг.
Д.Дэмбэрэл 22 настайдаа анх аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газрын
орлогч даргаар очсон. Түүний хөмсөгөө зангидсан, дуугүй төрхийг хараад
“ууртай дарга байна” гээд зарим нь хаалганы цаанаас буцдаг байжээ.

Бас нэгэн ууртай төрх. Д.Дэмбэрэл намын доод тушаалаас эхэлсэн ч байнга л “дарга” нэртэй ажил хийж байсан. Ховд аймгийн МАХН, залуучуудын байгууллага, МАХН-ын төв хороо гээд л.
"Дэптаат" Д.Дэмбэрэл. Үндсэн хуулийг баталсан депутатуудын нэг бол Д.Дэмбэрэл. Тэрбээр 1992 онд 51 настайдаа УИХ-ын гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл энэ нэрнээсээ салсангүй.
Ууган хүү: Гэргий М.Долгорсүрэн, ууган хүүгийн хамт. Тэд хоёр хүү, хоёр охинтой.


Залуу эхнэр: Түүний гэр бүлийн хүн жүжигчний мэргэжилтэй, яруу найраг сонирхож шүлэг бичдэг. Д.Дэмбэрэлийг залуухан эхнэртэй болсон гэх яриа олон жил болж байгаа. Харин тэрбээр энэ ярианаас залхсандаа сонгуулийн үеэр эхнэрээ дагуулж явдаг гэжээ.
Өвөө: Ач хүү
Билгүүний хамт хаяа ингэж зугаалдаг. Дөрвөн хүүхдийнх нь хүүхдүүд гэж жил ирэх
тусах олширч, өвөөгийн ажил нэмэгдсээр..


Гоёл: Тэрбээр үнэтэй хослолоос илүү дээлээр гангардаг.
Д.Дэмбэрэл даргын цагаан сараар өмссөн шинэ дээл одоо тоогоо алдсан нь
тодорхой.

Үндэс, угсаа: Д.Дэмбэрэл
гишүүн Ховд аймгийн Манхан сумын уугуул, захчин үндэстэн. Хааяа үндэснийхээ
хувцсаар гангардаг. Залуудаа аялгатай ярьдаг гэж жаахан гоочлуулдаг байсан ч
одоо бол халх аялга давамгайлдаг болсон. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Г.Мөнхбаяр
гээд захчин улс төрчид манайд цөөнгүй бий.

Өв: Нутгаас нь УИХ-д сонгогдсон нутгийн дүү С.Бямбацогтын хамт. Тойргоо өвлүүлэхээс
гадна захчин дээлээ өвлүүлсэн юм болов уу?


Стиль: Түүний хуучрашгүй, өөрчлөгдөшгүй стиль. Залуу байхад нь
ийм малгай ид моданд орж байлаа.

Ангийн дарга: Харин энэ бол бидний харж дассан төрх. УИХ-ын гишүүдийг
ангийн хүүхдүүдээ загнаж байгаа юм шиг “Яагаад танхимд шуугилдаад байна? Тэр
хүн үүдээр эргэлдээд байна?” гэж зандарч суудаг дарга.

Нүдээ олсон шагнал: Ардын хувьсгалын 91 жилийн ойн өдөр түүнд төрд зүтгэснийг нь үнэлж “Чингис хааны одон”гоор шагнасан. Нүдээ олсон шагналаа тэрбээр үе үеийн гишүүдтэй хамт нижгэр “угаасан”.

Дээд амжилтын эзэн. 1992 оноос хойш лавтайяа энэ парламентын бүрэн эрхийг дуустал буюу 2016 он хүртэл энэ эрхэм 24 жил хууль тогтоох байгууллагад сонгогдон ажиллах нь. Төрийн туганд УИХ-ын гишүүний хувиар 6 дахь удаагаа сүслэн мөргөсөн хүн Монголд байхгүй. Мундаг "өвөө".
Б.Баяр
Сэтгэгдэл (160)