Баянзүрх дүүрэгт дулаан дамжуулах төвийн байр баригдлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 орчмын халаалтын зуухуудыг зогсоож зарим нэг газруудыг халаалттай болох ажил төлөвлөгөө ёсоороо үргэлжилсээр байна. Үүнд, 600 айлын орон сууц, 2 их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр, 2 цэцэрлэг, 2 эмнэлэг, 11 жилийн 2 дунд сургууль, 500 хүүхдийн халамжийн төв, Хилийн цэргийн 0164 дүгээр анги зэрэг газруудыг төвийн нэгдсэн халаалттай бологоох ажиллаж байна. Тус гарсан хүндрэл гэвэл таван хэсэг газарт тавигдах шугамын зурвас руу сунгасан хашааг татуулах байсан гэнэ. Өөр ямар нэг хүндрэл гараагүй байна. Одоогоор дулаан дамжуулах төвийн байр баригдаж дууссан бөгөөд тоног төхөөрөмж суурилуулах ажил нь удахгүй эхлэх аж. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан хамтран хэрэгжүүлж буй энэ ажил 9 дүгээр сарын 15 гэхэд дуусч халуун усанд ч бараг орж чаддаггүй иргэд, халаалтын уурын зуухтай, зарим жил халаалтын зуухнуудын доголдлоос хөлдөхөд хүрдэг байсан байгууллагуудын хүндрэл мөн арилах юм.
Д.Ундрах 24tsag.mn