
Өнөөдөр 17.00 цагт “Цагаандариум” арт галлерейд “Гурван зураачийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн” нээлтээ хийх гэж байна. МУЭ-ийн гишүүн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазар, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн гишүүн, зураач З.Өсөхбаяр, МУЭ-ийн гишүүн, “Хөх нар” төвийн зөвлөх гишүүн, зураач С.Машбат нар юм. Эдгээр зураач залуусын сүүлийн үед бүтээсэн орчин үеийн болон реалист чиглэлийн уран бүтээл тавигдах бөгөөд нийт 40 гаруй бүтээлийг дэлгэн сонирхуулах юм байна.
Мөн энэ үзэсгэлэнд олон улсын биенналь, триемнналь, фестивальд оролцож байсан бүтээлүүдээсээ дэлгэх юм. Тус үзэсгэлэн Монголын орчин үеийн урлагийг төлөөлөл болсон бүтээлүүдийг дэлгэн харуулахаараа онцлог юм. Үзэсгэлэн 20 хоног үргэлжилнэ.
Ц.Болор