Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин цаазын ял оноолоо.

Өнгөрсөн оны зургадугаар сард эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээд Чингэлтэй дүүргийн шүүхээс дахин цаазын ял оноолоо. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн юм. Мөн хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн билээ. Түүнчлэн эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн хэрэг үйлдсэн юм.
Тиймээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнд Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял оноосон ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Тиймээс тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан юм. Харин Улсын дээд шүүхээс нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч түүнийг Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл ангиар буруутган, анхан шатны шүүхээс дахин цаазын ял оноолоо.
Б.Чимэг