
Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нар наймдугаар сарын 2-нд олимпийн татамид
гарах болсон. Ингээд тус тамирчид өнөөдөр буудлагын спортын төрөлд
эрх авсан ОУХМ Н.Баярмаагийн хамтаар Лондонг зорино.

Зуны XXX олимпийн наадамд иргэдийнхээ итгэл найдварыг тээж яваа Жүдо бөхийн татамид хүч сорих Монголын цагаан хантаазтануудын эхний ээлж өчигдөр Лондонд газарджээ. Тэдний салхийг хагалж, олимпийн нээлтэд долдугаар сарын 28-нд эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 42 кг-д М.Уранцэцэг нар барилдах юм. Олимпийн хөтөлбөрийн дагуу бөхийн тэмцээн хөнгөн жингийн барилдаанаар эхлэх тул, цагаан хантаазтануудаас хамгийн сүүлд хүнд жингийн бөхчүүд болох Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ П.Лхамдэгд нар наймдугаар сарын 2-нд олимпийн татамид гарах болсон. Ингээд тус тамирчид өнөөдөр буудлагын спортын төрөлд эрх авсан ОУХМ Н.Баярмаагийн хамтаар Лондонг зорино.
Д.Ундрах 24tsag.mn