Өнгөрсөн тавдугаар сард Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн
гурван хүүхдээс ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас
нуужээ.

Өчигдөр ДОХ-ын халдвар авсан 111 тохиолдол илэрснийг манай сайтынхан мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар сургуулийн захиргаа болоод холбогдох газрууд нь нууцалсан бөгөөд тэр охиноор үйлчлүүлж байсан хүмүүсийг хайж тогтоохоор цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж. Иймээс дээрх холбогдох газруудын зарим алба хаагчдыг хариуцлагад татах нь дамжиггүй гэнэ. ДОХ залуужжээ. Энэ өвчний вирус амьдралд дөнгөж хөл тавьж буй хорь ч хүрээгүй залуучуудаар хvрээгээ тэлж, vндэсний аюулгvй байдалд заналхийлж
эхэллээ. Дархлалын олдмол хомсдлын вирус бэлгийн өөр зан vйлтэй ижил
хvйстнvvд эрсдэл бvхий бvлгийн хvмvvс тусч байсан тухай олонтоо сонсч
байлаа. Харин одоо энэ өвчин залуужиж, хvрээгээ тэлж, хэнийг ч
ялгаварладаггvй гэдгээ нотолж байна. 1992 онд анх ОХУ-д
сурч байсан монгол залуу найз залуугаасаа /ижил хvйстэн/ ДОХ-ын вирус
авсан бол зургаан жилийн дараа Камеруны иргэдэд биеэ vнэлсэн гурван
эмэгтэй уг вирусээр халдварласнаар манай улсад энэ өвчин эрчимтэй тархах
болсон юм. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр 111 хvн өвчилсөн гэсэн тоо байсан бол одоо гурваар нэмэгдэж байх шиг байна, Харин өвчлөгсдийн найм нь хорвоог
орхижээ. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)