
МАН-ын дөрөвдүгээр Бага хурал өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болж, МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг томилсон билээ. Тэгвэл уг хурал өнөөдөр 12 цагаас үргэлжлэн хуралдах юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох болон Их хурлыг хугацааг товлох асуудлыг хэлэлцэх аж.
Одоогоор намын ерөнхий нарийн бичгийн даргаар ГХ-ны сайд Г.Занданшатар, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нар нэр дэвшихээр яригдаж байна.
Т.Гэрэл