
Зөвхөн дотооддоо болсон асуудлааасаа гадна гадаад улсуудруу ч асар их аюул хөнөөлийг дагуулж мэдэх ийм төрлийн зэвсгүүдийг хэрэглэх заналхийлэл бодит болсон тухай мэдээлэл гарч эхлээд байгаа юм. Үүнийгээ баталгаажуулан Сирийн эрх баригчид хэд хэдэн мэдэгдэл хийсэн билээ. Хамгийн дуулиан тарьсан мэдэгдэл бол Сирийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жихад Макдиссигийн хийсэн мэдэгдэл байв.Тэрээр “Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэхгүй гэж мэдэгдсэн ч харин өөр улсын цэргийн хүчний эсрэг бол хэрэглэх болно гэж зарласан явдал юм. Цаашлаад Сирийн дотоодын хямрал аль ч шатандаа хүрсэн бай химийн болон бактерологийн ямар ч зэвсэг хэрэглэхгүй. Ийм төрлийн зэвсгүүд нь Сирийн зэвсэгт хүчний шууд хяналтад хадгалагдаж байдаг бөгөөд Сири улсад гадаадын түрэмгийлэл нүүрлэхээс бусад үед хэрэглэхгүй” гэж зарласан байна.
Э. Мөнх