Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын
сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын
40 хувийг сургуулийнх нь номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй сурах
бичгээр хангах ажлыг зохион байгуулж ирсэн

Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг сургуулийнх нь номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж ирсэн. Шинэ хичээлийн жилд энэ ажил үргэлжилж, бага ангийн сурах бичгийг төрөөс хариуцан, дунд ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой айлын хүүхдийн сурах бичгийг үнэгүй хангахаар болжээ. Үүнд, ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрх ч хамрагдах гэнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авах юм.
Д.Ундрах 24tsag.mn