Монголд “Анимейшн”-ий сургалт явагдана

Киноны тусгай эффектүүд, урам сэтгэмжит рекламнууд, хөгжөөнт виртуаль тоглоомууд эсвэл жирийн хүүхэлдэйн кино гээд л дэлхийн зугаа цэнгэлийн буюу энтермайнтмент ертөнцийн үндэс суурь нь анимейшн болж хурдацтайгаар хөгжиж байгаа билээ. Тэгвэл чадварлаг анимейшн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ өсч буй энэ үед дэлхий даяар хязгааргүй ажлын байрны боломжийг мэргэжилтнүүдэд олгож байгаа юм. Манай улсад Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль энэ хичээлийн жилээс эхлэн “Анимейшн”-ийн сургалт явуулахаар болж, хөтөлбөрөө боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан энэ хичээлийн жилийн элсэлтдээ өөрчлөт оруулсан гэнэ. Үүнд, кино телевиз, театрын найруулагч, кино телевизийн зураглаач, телевизийн сэтгүүл зүй гэх мэт мэргэжлүүдээр элсэлт авахаар болжээ.
Д.Ундрах 24tsag.mn