
Хотын оршин суугчид одоо хэр дайны бүсээс гарч чадалгүй гэр орондоо бүгсээр байгаа юм. Энэ байдалд удах тусам энгийн номхон ард иргэдэд аюултай. Гэрээсээ гармагц халдлагад өртөж амиа алдах аюул дунд амьдарч байгаа юм. Тажикстаны төв эмнэлэг шархадсан цэргүүд, энгийн иргэдээр дүүрээд байгаа бөгөөд мягмар гаригт л гэхэд шахраа дийлэлгүй 200 орчим хүн нас барсныг орон нутгийнтелевиз дамжуулсан байна. Нас барагсдын 100 орчим нь цэргүүд байсан бол илдсэн 100 орчим хүн энгийн номхон иргэд байжээ.
Дайны эмх цэгцгүй, ороо бусгаа байдал үргэлжилсээр тус улсын тө загийн байгууллагууд асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ард түмний нурууг тэнэгэр байлгах өдөр хэзээ вэ гэдгийн хэлж мэдэхгүй бүрхэг өдрүүд ар араасаа цуварсаар байна.
Э.Мөнх