
Боулингийн гэр бүлийн лигийн тэмцээнийг Үндэсний соёл амралтын
хүрээлэн, Монголын Арванбайт Боулингийн Холбоо хамтран хагас жилийн турш
зохион явуулсан билээ.Энэхүү тэмцээн хүүхдийн лигийн тэмцээнээр
хүрээгээ тэлж,гэр бүлийн гэсэн тодотголоороо хэрэглэгчдийн хэзээний
танил болсон АПУ компанийн ФРУТТА брэндийн нэрээр нэрлэгдэх болж
анхныхаа өсвөрийн тоглогчдыг шалгаруулсан байна.

Боулингийн гэр бүлийн лигийн тэмцээнийг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Арванбайт Боулингийн Холбоо хамтран хагас жилийн турш зохион явуулсан билээ. Энэхүү тэмцээн хүүхдийн лигийн тэмцээнээр хүрээгээ тэлж, анхны өсвөрийн тоглогчдыг шалгаруулсан байна. Тэмцээний салхийг хагалж,13 хүртэлх насны хүүхдүүд өрсөлдсөнөөс 1-р зэрэгтэй тоглогч Ю.Ганболдын хүү Г.Баянмөнх /33-р сургууль/ 103,00 дундаж оноогоор түрүүлж, эгч дүү Т.Эрхэс, Т.Ирмүүн /хоёул 1-р сургууль/ нар удаах байруудыг эзэлжээ. Харин 13-16 насны ангилалд З.Сүхбат/20-р сургууль/, А.Номин-Эрдэнэ/107-р сургууль/,Р.Тэмүүлэн/11-р сургууль/ нар эхний гуравт шалгарсан байна. Өндөр онооны эздээр хөвгүүдээс Г.Баянмөнх/104/, охидоос А.Номин-Эрдэнэ/89/ нар тодорчээ. Шагналт байр эзэлсэн хүүхдүүд гарын бэлэг мөн алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.
Ц.Болор