

Харин үүнийг нэлээн өндөр хэмжээнд шийдэж чадах, байгаль орчинд ээлтэй, дэлхийн стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бол Евро-5 стандартын шатахуун юм. 6,7-р сард Солонгосын “Hyundai Oil Bank” компаниас болон “TNK-BP” компаний Саратов үйлдвэрээс тус тус Евро-5 стандартын түлшийг оруулж ирж борлуулж байгаа бөгөөд, цаашид сар бүр авч байх гэрээтэйгээр ажиллаж байна. Евро-5 стандартын түлшнээс гадна өнгөрсөн жилийн 7-р сараас Евро-5 стандартын АИ-92, АИ-95, АИ-98 төрлийн шатахуунуудыг байнга Беларусиас, мөн Литви улсын “ТНК” компаниас авч, УБ хотын ШТС-уудаараа борлуулж байгаа билээ. УБ хотын ШТС-уудаас гадна Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудад мөн Евро-5 стандартын шатахуунуудыг борлуулж байгааг юм.
Ц.Болор