Chevron газрын тосны компани хар дансанд оров

Ирак улс Америкийн Chevron газрын тосны компанийг хар дансанд оруулжээ. Chevron газрын тосны яам тус компанитай ямар ч гэрээ хийх эрхгүй болсон байна. Энэхүү хориг арга хэмжээний учир шалтгаан нь Иракийн засгийн газраас гадуур геологи хайгуул болон газрын тосны хайгуул хийх гэрээг Chevron компани хийсэн байснаас үүдэлтэй ажээ. Долоодугаар сарын дундуур Chevron компани Иракийн хоёр ч орд газрын 80 орчим хувийн газрын тос олборлох төслийг худалдаж авсан талаар мэдээлж байв. Гэвч Засгийн газартайгаа сөргөлдөж буй Курдистаны хийсэн энэхүү наймааг Ирак улс хүлээн зөвшөөрөхгүй байсан аж.
Д.Ундрах 24tsag.mn