
Өнгөрсөн даваагаас мягмар гаригт шилжих шөнө тайфун хэмээх нэрлэдэг
хүчтэй хар шуурга Хонконгийг дайрч, зуу зуун мод булгарч, олон нислэг
хойшилжээ. Уг хар шуурганы дундаж хурд цагт 140 км-т хүрч, аадар бороо
орсон байна.

Өнгөрсөн даваагаас мягмар гаригт шилжих шөнө тайфун хэмээх нэрлэдэг хүчтэй хар шуурга Хонконгийг дайрч, зуу зуун мод булгарч, олон нислэг хойшилжээ. Уг хар шуурганы дундаж хурд цагт 140 км-т хүрч, аадар бороо орсон байна. Энэ нь сүүлийн 13 жилд тус улсад үзэгдээгүй хамгийн хүчтэй шуургад тооцогдож байгаа аж. Өчигдрийн байдлаар шуурга намдсан байна.
Хэдийгээр хар шуурга өнгөрөн одсон ч Хонконгоос баруун зүгт орших Гуандон мужийг чиглэн цаг 70 км-ийн хурдтай “оджээ”. Хүчтэй шуурганы улмаас 129 хүн гэмтэж бэртсэн бол 72 нь эмнэлэгт хэвтсэн гэнэ. Гудамж талбайд нийт 1000 гаруй том мод булгарсан тухай албан мэдээлэл байна.
Ц.Болор