Роберто Ди Маттео багаа сайжруулахад 50 сая фунт зарцуулжээ

Оросын тэрбумтан Роман Абрамовичийн “Челси” баг өнгөрсөн улиралд Премьер лигийн 6-р байрт жагсаж тун тааруухан амжилт үзүүлсэн. Аваргуудын лигт түрүүлж ерөнхий дасгалжуулагчийн албан тушаалаа хадгалж чадсан итали мэргэжилтэн Роберто Ди Маттео энэ зун багаа сайжруулах зорилгоор 50 гаруй сая фунт зарцуулсан байна. Тухайлбал, Эден Азар, Марко Марин, Кевин Де Бруйн нарыг эгнээндээ нэгтгэсэн “Челси Бразилийн “Интернасьональ” багийн хагас хамгаалагч Оскарыг худалдаж авах тохиролцоонд хүрсэн талаар ч мэдээлж байна.
Д.Ундрах 24tsag.mn