Өнгөрсөн хоногт золгүй байдлаар зургаан иргэн амиа алджээ.

Өнгөрсөн хоногт золгүй байдлаар зургаан иргэн амиа алджээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн голын эрэг дээр 169 см урттай, толгойдоо 6,5 см хар халимаг үстэй, зүүн хацар, зүүн мөр, хоёр өвдөг, тохойнд хуучин зулгаралтуудтай, өөр ил харагдах гэмтэл, шархгүй, 35-40 орчим насны хөлдөө саарал оймстой, өөр ямар нэгэн хувцасгүй, эрэгтэй хүн усанд живж урссан байдалтай нас барсан байжээ. Дүүргийн цагдаагийн хэлтэс түүнийг хэн болохыг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.
Б.Чимэг