
АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын шинэ дарга Ө.Энхтүвшинтэй уулзахыг хүсчээ. Тэрбээр өчигдөр шинээр томилогдсон УИХ-ын дарга З.Энхболдыг хууль бусаар томилогдсон гэж үзэж байгаа МАН-ынхантай хууль зүйн үндэслэлийн талаар ярилцахыг хүссэн байна. МАН УИХ-ын шинэ даргыг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон. Тиймээс АН-ын зүгээс энэ асуудлаар ойлголцох сонирхолтой байгаа аж.