
Өнөөдөр УИХ-ын чуулганыг 10 цагт хийхээр товлоод байсан ч эхлээгүй. Харин хуралдааныг 15 цагт эхлүүлэхээр зарлажээ. Өчигдөр УИХ-ын шинэ даргыг томилсон тул УИХ-ын бүтэц, байнгын хороодын талаар хэлэлцэх юм. Өнөөдрийн хуралд МАН-аас бусад нам, эвслийн гишүүд оролцохоор болоод байна. Учир нь МАН-ын бүлгийн гишүүд намынхаа Бага хуралд сууж байгаа бөгөөд УИХ-ын даргыг хууль бусаар томиллоо гэж эсэргүүцсээр байгаа билээ. Мөн УИХ-ын даргыг хууль бусаар томилсон тул бүлэг, байнгын хороодыг томилох нь ч хууль бус гэж үзэж байгаа юм.