Их Британий тугчаар Крис Хой сонгогдлоо

Лондоны олимпийн нээлтийн ёслолд зохион байгуулагч орны тугийг залах хүндтэй үүрэг нэрт дугуйчин Крис Хой оногджээ. Олимпийн дөрвөн удаагийн аварга тэрбээр Британийн багийн 542 төлөөлөгчийн саналаар сонгогдсон байна. Оролцсон олимп бүхнээсээ медаль авч заншсан тэрбээр “Сидней-2000- ”-д гэхэд л аман хүзүүдэж (замын дугуй), “Афин- 2004”-өөс нэг алт зүүсэн юм.
Д.Ундрах 24tsag.mn