
Долоо хоногийн өмнөөс Испанийн зүүн хойд хэсэгт гарсан түймэр одоо
болтол унтраагүй байна. Өнгөрсөн даваа гаргийн оройноос түймэр улам
ширүүсч эхэлсэн бөгөөд хуурай, хүчтэй салхи галыг унтраах ажилд ихээхэн
хүндрэл учруулж байгаа гэнэ.

Долоо хоногийн өмнөөс Испанийн зүүн хойд хэсэгт гарсан түймэр одоо болтол унтраагүй байна. Өнгөрсөн даваа гаргийн оройноос түймэр улам ширүүсч эхэлсэн бөгөөд хуурай, хүчтэй салхи галыг унтраах ажилд ихээхэн хүндрэл учруулж байгаа гэнэ. Өнгөрсөн ням гарагт түймэр Испани, Францын хилийг давсан бөгөөд даваа гарагт Францын тал түймрийг хяналтандаа авсан байна. Одоогоор гамшгаас болж дөрвөн хүн амиа алдсан байгаа юм. Хоёр орны хооронд дахь бүх гарцыг хаасан бөгөөд Перпигнанаас Фигуерс болон Барселон хоорондын чиглэлийн авто замыг түр нээгээд байгаа гэнэ.
Ц.Болор