
Их хотын боловсролын үзэсгэлэн яармагийг энэ жил их, дээд сургуульд
элсэх гэж байгаа хүүхэд, залууст зориулан “Бэнкэл” ХХК-иас зохион
байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн яармаг ирэх сарын 11-12-нд “Чингис”
зочид буудалд болох тус яармагийг зохион байгуулахын өмнө тэд судалгаа
явуулсан аж.

Их хотын боловсролын үзэсгэлэн яармагийг энэ жил их, дээд сургуульд элсэх гэж байгаа хүүхэд, залууст зориулан “Бэнкэл” ХХК-иас зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэн яармаг ирэх сарын 11-12-нд “Чингис” зочид буудалд болох тус яармагийг зохион байгуулахын өмнө тэд судалгаа явуулсан аж. Судалгаагаар их сургуульд элсэхээр сонголт хийж буй хүүхэд, залуусын 60-70 хувь нь ойр дотнын хэн нэгэн хүний шаардлага, хүсэлт, эсвэл зөвлөгөөний дагуу мэргэжил, сургуулиа сонгодог болох нь батлагджээ. Харин тэдний 20-50 хувь нь бие даан шийдвэр гаргасан гэж судалгаанд оролцогчид хариулсан гэнэ.
Залуусын ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийх үүднээс, мөн зөв шийдвэр гаргаж, сайн боловсрол эзэмшихэд туслахаар энэхүү үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар болжээ.
Тус үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд залуусын дунд сугалаа тараах бөгөөд азтан болсон хоёр оюутны нэг жилийн сургалтын төлбөрийг “Бэнкэл” ХХК 100 хувь даах аж.
Ц.Болор