
“TLG13” ТББ болон “М Си Эс Кока Кола” ХХК хамтран зохион байгуулдаг
“SPRITE-3VS3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн 8 сарын 3-нд эхлэх гэж
байна. Тэмцээн ирэх сарын 3-нд Багануурт эхлэх бол 5-нд Эрдэнэт хотод,
7-нд Дархан хотод болно. Харин Улаанбаатар хотноо дүүрэг дүүргээрээ
9-нөөс 11-ний хооронд өрсөлдөх юм.

“TLG13” ТББ болон “М Си Эс Кока Кола” ХХК хамтран зохион байгуулдаг “SPRITE-3VS3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн 8 сарын 3-нд эхлэх гэж байна. Тэмцээн ирэх сарын 3-нд Багануурт эхлэх бол 5-нд Эрдэнэт хотод, 7-нд Дархан хотод болно. Харин Улаанбаатар хотноо дүүрэг дүүргээрээ 9-нөөс 11-ний хооронд өрсөлдөх юм. Улаанбаатар хотын шигшээ тоглолт 12-нд Сүхбаатарын талбайд болох аж. Эрэгтэйчүүд 16-аас хүртэл түүнээс дээш гэсэн насны ангиллаар тоглох бол эмэгтэйчүүд насны ангилалгүй өрсөлдөх юм байна. Тэмцээн 5 минутаар 4 үе явагдах бөгөөд тоглолтын тоо 33 хүрвэл өрсөлдөгч багаа шууд хожсон тооцно. Тэмцээний хураамж 5000 төгрөг. Хот дүүрэг тус бүр эхний гурван байр шалгаруулж, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн гарын бэлгээр урамшуулах юм байна.
Ц.Болор