
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дэвшигчдийн талаар Бага хурлын гишүүд тус бүрд нь авч хэлэлцжээ. Ингээд нууц санал хураалт явуулснаар Бага хурал түр завсарлаад байна. Завсарлагаа дууссаны дараа нууц санал хураалтаар гарсан дүнг танилцуулж, МАН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга тодрох юм байна.