Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад худалдаа 1.2 тэрбум ам,долларын ашигтай гарчээ

2017-7-18
0
ЖИРГЭХ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2017 оны эхний хагас жилийн байдлаарх эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа. 



Энэ оны зургадугаар сарын эцэст зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт 12.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн харилцах хадгаламж 229.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөг болж,  872.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн банкны системийн чанаргүй зээл 1.1 их наяд төгрөг болж, 96.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин зургадугаар сарын эцсээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 797 тэрбум төгрөг байсан нь өмнөх оноос 34.7 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.



Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3.3 их наяд төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4.0 их төгрөг байгаа юм. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 740.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Ингэснээс тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 383.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Улсын төсвийн татварын нийт орлого 2.8 их наяд төгрөг болж, 579.5 төгрөгөөр өссөн. Үүнд НӨАТ 233.1 тэрбум, орлогын албан татвар 210.8 тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 74.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.


Энэ оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 139 оронтой 5 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Үүнээс 3.1 тэрбумыг экспорт, 1.9 тэрбумыг импорт эзэлж байгаа бөгөөд гадаад худалдаа 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 913.3 сая, импорт 431.5 сая ам.доллараар өссөн байна. Улсын хэмжээнд хрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны өмны үеэс 3.3 хувиар өссөн байна. Үүнд тээврийн бүлэг, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж.



Монгол Улсад 147.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 75.7 мянга нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Харин бусад нь үйл ажиллагаагаа түр зогсоосон, хаяг нь тодорхойгүй зэрэг шалтгаантай байгаа юм. Улсын хэмжээнд 2016 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.5 сая хээлтэгч малын 84.3 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 97.9 хувь буюу 21.9 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.9 саяар өссөн байна. Энэ онд нийт 523.2 мянган га талбайд тариалалт хийснээс үр тариа 390.8 мянган га-д, төмс 15.0 мянган га-д, хүнсний ногоо 8.2 мянган га-д, тэжээлийн ургамал 25.6 мянган га-д, эмийн ургамал 2.6 мянган га-д тариалсан байна.
 

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 5.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 


Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд гүйцэтгэлээр 800.3 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил явагдаж байна. Үүнээс 768.2 тэрбум төгрөгийн ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа аж. Энэ оны эхний хагас жилд агаарын тээвэр 135.7 тэрбум төгрөг, төмөр замын тээвэр 243.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Төмөр замаар 10.3 сая тонн ачаа, 1.3 сая хүн тээвэрлэжээ. Манай улсын хилээр 2017 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 368.5 мянгаар өссан үзүүлэлт юм. Улсын хилээр орсон зорчигчдын 41 хувийг БНХАУ, 20.5 хувийг ОХУ, 11.3 хувийг БНСУ, 4.2 хувийг Япон улсын иргэд эзэлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 25 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    7 цаг 5 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    7 цаг 10 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    7 цаг 20 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    7 цаг 30 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    7 цаг 57 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    8 цаг 24 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    9 цаг 2 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    9 цаг 18 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    9 цаг 43 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    9 цаг 47 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    10 цаг 28 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    10 цаг 35 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    12 цаг 5 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    12 цаг 10 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    12 цаг 17 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    12 цаг 58 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    13 цаг 20 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    13 цаг 28 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    13 цаг 38 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК