
ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч
байсан билээ. ХДХВ/ДОХ-ын бүртгэл мэдээллийн журмын дагуу ХӨСҮТ-ийн
захирлын долдугаар сарын 23-ны 8/580 албан тоотоор ЭМЯ-нд албан ёсоор
ЭМЯ-ны НЭМ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдэгдсэн. Харин
өчигдөр Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас
ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэхүү
мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн яамнаас
мэдээллээ.

ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарсан билээ. ХДХВ/ДОХ-ын бүртгэл мэдээллийн журмын дагуу ХӨСҮТ-ийн захирлын долдугаар сарын 23-ны 8/580 албан тоотоор ЭМЯ-нд албан ёсоор ЭМЯ-ны НЭМ-ийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдэгдсэн. Харин өчигдөр Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Би Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газрын даргатай холбогдож мэдээлэл авсан. Дархан-Уул аймгийн дунд сургуулийн сурагчаас ДОХ-ын вирус илрээгүй гэсэн албан ёсны мэдээлэл ирүүлсэн” гэв.
Ц.Болор