
Тэдгээрийн зарим нь бөмбөгдөгч пуужин, их буугаар тоноглогдсон гэнэ. Шар тэнгисийн эрэг дээр байрлах Тэдан болон Нучоны нисэх хүчний баазад байршуулсан эдгээр нисдэг тэргийг гэнэтийн довтолгооны үед ашиглах аж.
Эдгээр нисдэг тэрэгний зарим нь Зөвлөлт засгийн үед худалдаж авсан “Ми-2”, “Ми-4”, “Ми-8” зэрэг байлдааны төгс загвар юм байна.
“Интерфакс” агентлагийн онцолж буйгаар нисдэг тэрэгнүүд байршиж буй баазаасаа Өмнөд Солонгосын Пэннендо арал уруу ердөө хоёр минутын дотор хүрэх боломжтой гэнэ. Хойд Солонгосын эл ажиллагааны дараа Өмнөд Солонгосын тал хил дээрх цэргийн албан хаагчдын тоогоо хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Э. Мөнх