
МАН-ын Бага хурлаар өнөөдөр ерөнхий нарийн бичгийн даргаа сонгохоор санал хураасан. Тус намын дарга Ө.Энхтүвшин ГХ-ны сайд Г.Занданшатар, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэрийг дэвшүүлсэн. Тэгвэл дөнгөж сая хоёр дахь шатны санал хураалтаар ГХ-ны сайд Г.Занданшатар хамгийн олон санал авч МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдохоор боллоо.
Эхний санал хураалтаар Ж.Сүхбаатар хамгийн бага санал авч хасагдсан. Тэгвэл дараагийн шатанд Г.Занданшатарт Бага хурлын 115 гишүүн, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатарт 92 гишүүн саналаа өгсөн байна. Ийнхүү МАН-ны Бага хурал хүлээгдэж байсан хамигйн том хоёр асуудал болох МАН-ын дарга, ерөнхии нарий бичгийн даргаа сонголоо.