
Хоёр өдөр үргэлжилж байгаа МАН-ын Бага хурлаар намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон. Тэгвэл яг одоо намын нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдгийг хэлэлцэж байна. МАН нь орон тооны дөрөв, орон тооны бус нийт зургаан нарийн бичгийн даргатай байдаг. Тэднийг сонгохдоо МАН-ын дарга Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нар зөвшилцөж Бага хурлын гишүүдэд санал болгох юм байна.
Харин үүний дараа бусад Удирдах зөвлөлийн асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс МАН-ын Бага хурал өндөрлөх болоогүй байна.