
Энэ удаагийн зуны олимпийн нээлтэд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Олимпийн нээлтэд оролцож Монголынхоо баг тамирчдыг дэмжихээр очиж байгаа юм. Мөн олимпийн үеэр спортын уралдаан, тэмцээнээс гадна олон орны удирдагчдын уулзалт болох аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнтэй уулзана. Гэхдээ анх төлөвлөсөн хөтөлбөрөө дуусгалгүй дундаас нь эх орондоо буцаж ирэхээр болсон байна.
Б.Баяр