
Лондонгийн олимпод оролцох манай жүдо бөхийн тамирчдыг дэлхийн томоохон
телевизүүд хэдийнэ судлаад эхэлжээ. Бэлтгэлийн явцаас нь эхлээд алхам
бүрийг нь ажиж байгаа аж. Ройтерс агентлагийн сэтгүүлч 2008 оны
Бээжингийн олимпийн-100 кг-ийн жингийн аварга Н.Түвшинбаярт мөн гавьяат
тамирчин М.Бундмаатай уулзаж ярилцжээ.

Лондонгийн олимпод оролцох манай жүдо бөхийн тамирчдыг дэлхийн томоохон телевизүүд хэдийнэ судлаад эхэлжээ. Бэлтгэлийн явцаас нь эхлээд алхам бүрийг нь ажиж байгаа аж. Ройтерс агентлагийн сэтгүүлч 2008 оны Бээжингийн олимпийн-100 кг-ийн жингийн аварга Н.Түвшинбаярт мөн гавьяат тамирчин М.Бундмаатай уулзаж ярилцжээ. Н.Түвшинбаярт ярилцахдаа үндэсний бөхөөр хичээллэж байгаад жүдо бөхөөр барилдах болсон тухай болон спортын амьдралыг нь хүртэл яриулжээ. Н.Түвшинбаяр "2008 оны Бээжингийн олимпийн аваргын амжилтаа бататган алтан медалийн төлөө барилдах болно. Итгэл найдвар байгаа болохоор энд ирсэн" хэмээн хэлжээ. Мөн гавьяат тамирчин М.Бундмаагийн өмнөх оролцож байсан тэмцээний амжилтуудыг нь ч бичжээ. М.Бундмаа "Бэлтгэл сайн байгаа болохоор Лондонгийн олимпоос ямар ч байсан медаль хүртэнэ" хэмээн ярьжээ.
Ц.Болор