
Олимпийн наадамд бэлтгэлээ базааж байгаа Лондон хотод сүүлийн хэдэн өдөр хэт халж байгаа аж. Олимпийн тосгонтой хамгийн ойр байдаг Стэтфордод цаг агаар хэт халснаас болж цахилгааны утас нь гэмтжээ. Энэ гэмтлээс болж ойролцоох галт тэрэгний буудал ажиллах боломжгүй болсон аж. Цаг уурчид ингэж хэт халж байгаа тул яг олимпийн наадам болох өдрүүдэд ус ихтэй, ширүүн бороо орох магадлалтай гэж үзжээ. Тиймээс гадаа задгай талбайд зохиогддог спортын тэмцээнүүдэд хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулав. Мөн сүүлийн өдрүүдэд үргэлжилж байгаа хэт халуунд наршихаас сэргийлэхийг тамирчдад зөвлөж байна.
Т.Гэрэл