
ОХУ-ын тамирчид Лондонд спортын 24 төрөлд 436 тамирчинтай оролцохоор
боллоо. Тодруулбал, эрэгтэй 208, эмэгтэй 228 тамирчин XXX Олимпод
өрсөлдөхөөр тийзээ аваад байгаа юм

ОХУ-ын тамирчид Лондонгийн олимпод спортын 24 төрөлд 436 тамирчинтай оролцохоор боллоо. Тодруулбал, эрэгтэй 208, эмэгтэй 228 тамирчин XXX Олимпод өрсөлдөхөөр тийзээ аваад байгаа юм. Сонирхуулахад, “Ах нар” 2004 оны Афинд 453, 2008 онд Бээжингийн Олимпод 468 тамирчнаа илгээж байв.
Энэ удаа эзэн орны баг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 542, АНУ-ын баг 530 тамирчнаа Будант Албионд илгээхээр болжээ.
Ц.Болор