
Олимпийн наадмын өмнө сэргээшийн хяналтанд бүдэрсэн 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзсан байна.

Олимпийн наадмын өмнө сэргээшийн хяналтанд бүдэрсэн 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзсан байна. Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлагийн тэргүүн Жон Фейхи Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр сэргээшийг илрүүлсэн баримтуудаа дэлгэлээ. Хяналтын шалгагчдыг хууран мэхлэх ямар ч боломжгүйг сэргээш хэрэглэдэг тамирчид мэдэх ёстой гэж Фейхи онцлон анхааруулсан байна. Олон улсын спортын холбоод болон Лондонгийн Олимпийн наадмын зохион байгуулагчид зөрчилтэй тамирчдыг илрүүлэх ажиллагаанд хамтран оролцжээ. Энэ тухай өчигдөр АП агентлаг мэдээлсэн байна.
Ц.Болор