
Дуучин Майкл Жексоныг нас барснаас хойш түүний гурван хүүхдийг эмээ нь асран халамжлах болсон. Гэсэн ч өнгөрсөн бямба гарагт Жексоны охин Парис эмээтэйгээ есөн өдөр уулзаагүй талаар авга эгчдээ хэлснээр цагдаа нар 82 настай Катерин Жексоныг хайхаар болсон. Хэдийгээр Майкл Жексоны ээж алга болоогүй гэж ойрын хамаатнууд нь мэдэгдсэн ч шүүхээс түүнийг асран хамгалагчийн эрхээс нь татгалзуулахаар болжээ. Одоогоор Катерин Жексон ямар учраас сураггүй алга болсон гэгдсэн нь тодорхойгүй байна. Зарим нь түүнийг Аризонад байдаг хамаатныхаа гэрт очсон гэж мэдээлж байгаа аж.
Майкл Жексоны том хүү Принц 15 настай, охин Парис 14 настай бол бага охин Принц Майкл нь 11 нас хүрч байгаа юм.
Б.Баяр