Хэд хэдэн удаа буудуулсан ч ураг нь аврагджээ

АНУ-ын Колорадо мужид Эшли Мозер гэгч 25 настай жирэмсэн бүсгүй хэд хэдэн удаа хэвлийн тус газраа буудуулсан ч хэвлий дэх үр нь амьд үлджээ. Гэвч түүний зургаан настай охин нь балмад этгээдийн суманд өртөн харамсалтайгаар амиа алдсан байна. Хэдийгээр түүний бие сайнгүй байгаа ч амь нас нь аюулгүй хэмээн эмч нар мэдэгджээ. “Сумнууд гэдсээр нь нэвт гарсан ч хүүхэд нь амьд байна. Энэ бол гайхамшигтай үйл явдал” хэмээн Эшлигийн ах Роберт Сьерра ярьсан байна.
Д.Ундрах 24tsag.mn