Машинаараа таван хүн дайрчихаад зугтсан байна

Тайван улсад нэгэн жолооч замын уулзвар дээр таван хүнийг дайрч гэмтээжээ. Ингэсний дараа тэрбээр машиныхаа хаалгыг онгойлгон юу болсныг харчихаад юу ч болоогүй юм шиг яваад өгчээ. Замын осолд өртсөн таван хүний дунд бага насны нэг хүүхэд байжээ. Түүнчлэн, уг ослын дэргэдүүр өнгөрсөн олон машины дундаас ганц л машин тэдгээр хүмүүст туслахыг завдсан байна. Харин бусад нь юу ч болоогүй юм шиг хажуугаар нь өнгөрч байжээ. Хамгийн хачирхалтай нь хажуугаар өнгөрч байсан түргэн тусламжийн машины жолооч хүртэл тэднийг тоож авч үзсэнгүй гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn