Лондон хотноо олимпийн эсрэг компанит ажил өрнөв

Их Британийн Oddbins дарсны сүлжээ дэлгүүр Лондон хотноо олимпийн эсрэг сурталчилгааны компанит ажил өрнүүлэв. Тэрхүү кампанит ажлын үеэр хэд хэдэн зурагт хуудас гаргасан бөгөөд тэдгээрийн дээр Олимпийн хорооны зүгээс тавьж буй хоригийг хошигнон зурж харин үйлчлүүлэгчдэд тусгай хямдрал санал болгосон байдлаар дүрслэн үзүүлсэн байна. Лондоны олимпийн үеэр зар сурталчилгаандаа “Олимпийн”, “Лондон”, “Зун”, “Алт”, “Мөнгө”,”Ивээн тэтгэгч” мөн “2012” гэсэн үгсийг хэрэглэхийг хоригложээ. Харин дээрх дэлгүүрийн нэгэн зурагт хуудас дээр “Бид үйл явдлыг нэрлэж чадахгүй нь. Бид хотыг нэрлэж чадахгүй нь. Бид жилийг нь мөн хэлж чадахгүй. Гэхдээ бид Rococo Rose бол ердөө 17 фунтын үнэтэй гэж хэлэхийг хэн ч бидэнд хориглоогүй” гэж бичсэн байжээ.
Д.Ундрах 24tsag.mn